Үйлчилгээний ажилтны харилцааны ур чадвар, имидж, стресс менежмент зэрэг нь хувь хүний идэвхи санаачлагын үр дүнд бий болдог.
Борлуулалтын ажилтныг борлуулагчийн хэвшил бүрдүүлснээр мэргэшсэн борлуулагч болгох боломжтой.
Хүний нөөцийн мэргэжилтний үйл ажиллагааны 80%-г зөвлөх ур чадвар бүрдүүлдэг.
Хүнтэй шууд харилцдаг мэргэжлийн онцлогоос хамаарч удирдлагын бүтээмжийн 65%-ийг сэтгэл зүйн хүчин зүйлс нөхцөлдүүлдэг.
Ажилтан сонгон шалгаруулалт гэдэг нь нэг төрлийн хөрөнгө оруулалт юм.

ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД

ХАРИЛЦАГЧДЫН СЭТГЭГДЭЛ

Дэлхийн Зөн Монгол ОУБ, Булган ОНХХ нь УБ хот дахь Эн Пи Си энд Мандал ХХК-тай амжилттайгаар хамтран ажилласаар ирсэн түүхтэй билээ. Бид байгууллагынхаа ажилтнууд, боловсролын байгууллагын багш ажиллагсдад болон орон нутгийн иргэдэд оюуны томоохон хөрөнгө оруулалт болох чадваржуулах, хандлага сэтгэлгээ өөрчлөх төрөл бүрийн сургалтуудыг тус байгууллагаас авч  хамтран зохион байгуулж ирсэн. Эдгээр сургалтуудын үр дүнд сургалтанд хамрагдагсад маань өөртөө итгэх итгэлтэй болж, амьдралыг илүү гэрэл гэгээтэй үр бүтээлтэй өнгөрүүлэх урам зориг авч,  хандлага харилцаа, ёс суртахууны хувьд эерэг өөрчлөлтүүд гарсаныг харахдаа баяртай байдаг. Эн Пи Си энд Мандал ХХК-ийн чадварлаг, эв дүйтэй, хөдөлмөрч, бүтээлч хамт олны цаашдын ажил үйлст өндөр амжилтыг хүсэн ерөөе!М.Гэрэлмаа (Булган ОНХХ-ийн Менежер)
М.Гэрэлмаа (Булган ОНХХ-ийн Менежер)Дэлхийн Зөн Монгол ОУБ
NPC Мандал нь хувь хүн, байгууллагын сэтгэлзүйд тулгуурлан ажилтнуудын бүтээмжийг өсгөх асуудалд бодит үр дүн гаргаж яваа Монгол улс дахь цорын ганц, мэргэшсэн хамтрагч юм. Бидний хамтарсан төслийн үр дүнд Хөгжлийн голомтын үнэ цэнэтэй ажилтнуудын маань амжилт үргэлж өөдлөн дэвжиж, амьдрал утга учиртай гялалзана гэдэгт итгэлтэй байна”.Б.Энхтуяа (Үйл ажиллагаа хариуцсан захирал)
Б.Энхтуяа (Үйл ажиллагаа хариуцсан захирал)Голомт банк
Шинэ соргог санааг түгээгч хамт олон.Д.Туул /Ерөнхий Продюссер/
Д.Туул /Ерөнхий Продюссер/МҮОНТВ
Сургалтаас өмнө ганцаараа алхаж байгаагаа мэдсэнгүй харин одоо юуны төлөө хэнтэй хамт, хэнийг дагуулж алхаж яваагаа илүү сайн мэдэрч мэддэг боллоо. Баярлалаа.Ө.Гүндэгмаа /Гүйцэтгэх захирал/
Ө.Гүндэгмаа /Гүйцэтгэх захирал/Голден жим
NPC&Mandal ХХК нь тогтолцооны удирдлагаас сэтгэл зүйн удирдлагад чиглүүлэгч.В. Шинэлундаа /Ерөнхий захирал/
В. Шинэлундаа /Ерөнхий захирал/“И Си Си” ХХК
kenwplk