АЖЛЫН АНКЕТ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ШАЛГУУР БИШ

Ажлын туршлага, ур чадвараа илтгэсэн ажлын анкет нь сонгон шалгаруулалтын эхний даваа мөн гэвч хамгийн чухал шалгуур биш юм. Ихэнх ХН зөвхөн анхан шатны шалгуур үзүүлэлтэнд тулгуурлаж ажилтан сонгох шийдвэр гаргадаг.

Олон улсын салбар бүрийн 2188 ХН мэргэжилтнүүдийн оролцсон судалгаанаас харахад 58% нь ажил горилогч ажлын анкетандаа хуурамч мэдээлэл бичсэн байсныг ажилд орсны дараа мэдсэн бол 33% нь худлаа мэдээлэл өгсөн ажилтныг хариуцлагатай албан тушаалд яаран томилсноос үүдсэн уналтад оржээ. Тэд ажлын анкетанд нийтлэг худал бичигддэг мэдээллийг нэрлэхдээ бишрим ур чадваруудын цуглуулга 57%, хариуцаж байсан ажил 55%, ажлын туршлагын хугацаа 42%, ажлын байрны нэр 34% гэсэн байна. Хамгийн ихээр ажлын анкетанд хууртагддаг салбарууд нь санхүү, амралт, зочид буудлын үйлчилгээ, мэдээллийн технологи, эмнэлгийн үйлчилгээний байгууллагууд байна.

Ажлын анкетанд хэт итгэсэн алдаатай сонгон шалгаруулалтаас болж дээрх 2188 байгууллагын 71% нь хохирол амссан гэсэн ба үүнд 34% нь ажлын бүтээмж алдагдсан, 20% нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж буурсан, 15% нь борлуулалт буурсан, 27% нь хуучин ажилтнуудын харилцаа хандлагад сөрөг өөрчлөлт орсон гэсэн үзүүлэлт гарчээ.

Шийдэл: Сэтгэл зүйд суурилсан сонгон шалгаруулалт⁉️
http://npcmandal.mn/hiringprocess/
75754232, 99891140

Монгол хүний сэтгэл зүйн онцлогийг судалж, хүний нөөцийг чадавхжуулах  Монгол технологи #NPCMandal
#БайгууллагынСэтгэлЗүйнУдирдлага #СонгонШалгаруулалт#ХүнийнНөөц

hiringprocess