БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТНЫ УР ЧАДВАР ХАНГАЛТГҮЙ БАЙГААГИЙН

ШАЛТГААН №2

Ур чадварын хөгжүүлэлт сул

Алдаатай бодол: Өөрийн ур чадварыг бусадтай харьцуулахад илүү өндөр гэж боддог

Сэтгэл судлаач David DunningJustin Kruger нарын тодорхойлсон онолын /Dunning–Kruger effect/ дагуу ур чадвар багатай хүн өөрийгөө бусад хүмүүсээс илүү чадвартай гэсэн алдаатай бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл хүн аливаа ур чадвараа бусадтай харьцуулахдаа өндрөөр үнэлэх тусам тухайн чадварыг сул, эсрэгээрээ өөрийгөө дутуу үнэлдэг бол сайн эзэмшсэн байдаг. Ур чадвараа өндрөөр үнэлэх тусам хөгжүүлэлтэнд төдийлөн анхаардаггүй.

Монгол борлуулалтын ажилтнуудын тодорхойлох төлөөллийн судалгааны үр дүнгээс харахад: Өөрийн борлуулалтын ур чадварыг бусадтай харьцуулан үнэлнэ үү?
76-100% үнэлгээ авах түвшинд: 49%
51-75% үнэлгээ авах түвшинд: 27%
26-50% үнэлгээ авах түвшинд: 5%
0-25% үнэлгээ авах түвшинд: 18%

Багийнхантайгаа харьцуулахад ур чадвар өндөр гэж хариулсан ажилтан дийлэнхи хувийг эзэлж байгаа нь ажилтнууд ур чадвартаа хэт сэтгэл ханамжтай байгааг харуулж байна.

Алдаатай үйлдэл: Ур чадвараа хөгжүүлэхэд тогтмол цаг гаргадаггүй:

Мэргэжлийн ур чадвараа тогтмол хөгжүүлдэггүй ажилтнууд байгууллагад дараах хохирлыг учруулж байдаг:

  • Өрсөлдөгчдөөсөө хоцрох
  • Харилцагчдаа алдах
  • Зах зээлийн боломжийг алдах г.м

Байгууллагын зах зээл, харилцагчид өөрчлөгдөж, шинэ технологиуд нэмэгдсээр байх цаг үед ажилтнууд ур чадвараа тогтмол хөгжүүлэхэд анхаардаг байх шаардлагатай.

Монгол борлуулалтын ажилтнуудын тодорхойлох төлөөллийн судалгааны үр дүнгээс харахад:
Сүүлийн 3 жилд өөрт 1-2 ур чадвар бий болгосон: 26%
Сүүлийн 3 жилд өөрт 3-4 ур чадвар бий болгосон: 32%
Сүүлийн 3 жилд өөрт 5 ур чадвар бий болгосон: 41%
Чөлөөт цагийнхаа зарим хэсгийг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд зориулдаг: 15%

3 жилийн турш мэргэжлийн хүрээнд 2 ажилтан тутмын 1 нь өөрт 4 ба түүнээс бага ур чадварыг хөгжүүлсэн нь байгаа нь мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхэд цаг зарцуулдаггүйтэй уялдаатай.

Сэтгэгдэл

сэтгэгдэл