БОРЛУУЛАЛТЫН АЖИЛТНЫ УР ЧАДВАР ХАНГАЛТГҮЙ БАЙГААГИЙН

ШАЛТГААН №1

Тайлангүй төлөвлөгөө

Борлуулалт болон үйлчилгээний ажилтны гүйцэтгэл өдөр тутмын төлөвлөгөөнөөс шууд хамаардаг. Нобелийн шагналт сэтгэл судлаач Даниел Канеман нь бодит төлөвлөгөө гаргах боломж зөвхөн тайлангийн дүгнэлтээс бий болдог буюу өнгөрсөн туршлагын дунджаар хэмжигддэг гэж тодорхойлсон.

Өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлынхаа тайланг дүгнэн бичих
4-8 цагийн ажлын гүйцэтгэл - 49%
16-24 цагийн ажлын гүйцэтгэл - 29%
40 цагийн ажлын гүйцэтгэл - 22%
Ирээдүйд хийх ажлаа ямар хугацаанд тодорхой мэддэг вэ?
4-8 цагийн ажлын төлөвлөлт - 33%
16-24 цагийн ажлын төлөвлөлт - 29%
40 цагийн ажлын төлөвлөлт - 39%

Монгол борлуулалтын ажилтнуудын тодорхойлох төлөөллийн судалгааны үр дүнгээс харахад өөрийн 7 хоногт хийсэн ажлын тайланг бүрэн гаргадаг нь 22% байгаа бол бусад тохиолдолд зөвхөн 1-2 өдрийн ажлын үр дүнгээ хэмжиж дүгнэдэг байна.  Мөн судалгаанд оролцогчдын 62% нь зөвхөн 1-2 өдөрт гүйцэтгэх ажлаа харж тодорхойлж чаддаг буюу түүнээс илүү хугацаанд ямар төлөвлөгөөний дагуу борлуулалт хийх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл

сэтгэгдэл