МОНГОЛ АЖИЛТНУУД ҮНДСЭН ХЭРЭГЦЭЭГЭЭ ТОДОРХОЙЛОХДОО

Монгол ажилтны хэрэгцээний судалгааны үр дүн
Өөрийгөө илэрхийлэх идэвхжүүлэх - 38%
Аюулгүй байдлаа хангах - 27%
Харъяалагдах хэрэгцээ - 20%
Өөрийгөө хүндлүүлэх хайрлуулах - 16%
Физиологийн хэрэгцээгээ чухалчилдаг - 11%
Абрахам Маслоу Хэрэгцээний шатлал

Маслоугийн хэрэгцээний 5 шатлалыг сэтгэл судлалын судалгаанд болон удирдлагын арга барилыг хөгжүүлэхэд ихээхэн ашигладаг. NPC&Mandal компани нь 4 жилийн турш Монгол ажилтны онцлогийг тодорхойлох судалгааг зохион байгуулж, мэдээллийн санг баяжуулж ирсэн.

Энэ удаад Монгол ажилтнуудын үндсэн хэрэгцээг Маслоугийн онолын пирамидтай харьцуулан танилцуулж байна.

Монгол ажилтнуудын физиологийн хэрэгцээ харьцангуй хангагдсан байна. Харьяалагдах хэрэгцээ мөн онолын дараалалтай таарч байна.

Хэрэгцээний пирамидын дээд хэсэгт байрлах хүндлүүлэх хэрэгцээ Монгол ажилтны судалгаанд хангагдсан гэж гарсан нь сонирхолтой үзүүлэлт юм. Хэрэгцээ бага байгаа нь Монгол байгууллагын соёлд хүндлэл чухал байр суурь эзэлдэгтэй холбоотой байж болох юм.

Аюулгүй байдлын хэрэгцээ Монгол ажилтнуудад хангагдаагүй буюу тайван байх хэрэгцээ онолын жагсаалтаас өндөр байна. Энэ нь ажилтнуудад түгшүүр, зовнилыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Өөрийгөө идэвхжүүлэх хэрэгцээ өндөр байгаа нь Монгол ажилтнуудад өөрийгөө хөгжүүлэх, илүү сайн болох арга замуудыг эрж хайж байдгийг илтгэнэ. Өөрийгөө идэвхжүүлэх нь ажилтан чадах бүхнээ хамгийн сайнаараа хийж, нөөц бололцоогоо бүрэн ашиглах үед хангагдаж эхэлдэг хэрэгцээ юм.

Маслоу нь “сайхан амьдрал” гэсэн ойлголтыг тодорхойлохдоо тухайн хүн бүх анхаарлаа өөрийгөө идэвхижүүлэхэд хандуулсан байх үеийг хэлнэ гэсэн байдаг.

Сэтгэгдэл

сэтгэгдэл