“Хүний нөөцийн зөвлөх ур чадварын сургалт” явагдаж байна.

Сургалтын сэтгэгдэл

Б.Нарантуяа /ХН, ҮА хариуцсан захирал, Эрдэнэт хивс/

Энхжаргал багшийн сургалт болон зөвлөгөөнд өмнө нь хамрагдаж байсан учраас өнөөдрийн сургалтыг өөрөө орсон нь их таалагдсан. Би өөрөө хүний нөөцийн албаа хариуцаж явж байгаа хүн учраас сонгон шалгаруулалт, хүнийг таних гэх мэт нарийн агуулга дээр маш их зүйлийг мэдэж авлаа. Асуух зүйл ихээр гарсан боловч хөтөлбөрийн төгсгөлд ганцаарчилсан зөвлөгөө дээрээ дэлгэрүүлж асууна гэж бодож байна.

Сургалтын цаг маш хурдан өнгөрч үр өгөөжтэй, дараа ажил дээрээ хэрэгжүүлэх боломжтой байгаа нь таалагдлаа. Хүний нөөцийнхөн ажлынхаа онцлог, давуу талыг өөрсдөөсөө эхэлж гаргах ёстой учраас байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүдээ илүү чадваржуулах, танай сургалтад хамруулах хүсэлтэй байна.

Баярлалаа.

17103600_1029208787211419_944534179327231054_n 17342685_1029214220544209_6206222254370362958_n 17352179_1029207967211501_5882587036496105957_n 17353659_1029207980544833_962794131004548553_n

Сэтгэгдэл

сэтгэгдэл