АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙГ УДИРДАХ НЬ

I хэсэг: Бүтээмжийн тооцоолол

Монгол улс хүний нөөцийн зардалд жилд дунджаар 1,4 триллион төгрөг зарцуулдаг[1]. Мөн тэдний хөгжүүлэлт, сургалтанд зориулж жилд дундажаар 40 тэрбум төгрөгний зардал гаргадаг гэсэн тооцоолол бий. ХН хөгжүүлэлтийн зардлын 80% нь үр ашиггүй өнгөрдөг. Шалтгаан нь ажилтныг хөгжүүлэх технологийг бүрэн ашиглаагүй байдагтай холбоотой.

[1] МУ Статистикийн ерөнхий хороо, 2016 оны 2-р улирлын тайлан.

Өнгөрсөн 3 жилийн турш 40 байгууллагын 3000 гаруй монгол ажилтнуудын бүтээмжийг тодорхойлох зорилго бүхий хандлага болон үйлдлийн судалгааг хийсэн. Үр дүнд нь бид бүтээмжинд нөлөөлөх сэтгэл зүйн 5 хүчин зүйлсийг тодорхойлсон ба хэрхэн бүтээмжинд нөлөөлдөг талаар танд хүргэж байна.

1. ЗОРИЛГЫН МЭДРЭМЖ

Байгууллагын зорилгод түшиглэн өөрийн хувийн зорилгыг тодорхойлсон байх нь тогтвортой ажилтныг бий болгодог. Гэтэл байгууллагынхаа амжилтын төлөө ажиллах хүсэл байдаггүй.

Бүтээмжийг удирдах сэтгэл зүйн технологи судалгааны тайлангаас
Асуулт: 5 жилийн дотор байгууллагынхаа төлөө юу хийнэ гэж бодож байна вэ ?
Удирдах ажилтан болох, салбартаа манлайлах 49%
Гадаад хэлээ бүрэн эзэмших 13%
Магистрт сурах, Олон улсад ажиллах, туршлага судлах 9%
Хувийн амьдралаа дээшлүүлнэ 16%
Байгууллагатаа хувь нэмэр, шинэ санаа оруулах, өөрийгөө чадавхжуулах 13%

Байгууллагынхаа алсын харааг түшиглэдэггүй нь ажлаас гарахад бэлэн байх хандлагыг бүрдүүлдэг. Ажлын байран дээр суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүсэлгүй ба ажлаа  илүү сайжруулах асуулт асуудаггүй.

2. ЭРЧ ХҮЧИЙН ХУВААРИЛАЛТ

Эрч хүчийн хуваарилалт байхгүй бол моторгүй машинд бензин хийхтэй адил.

Бүтээмжийг удирдах сэтгэл зүйн технологи судалгааны тайлангаас
Асуулт: Найз тань стрессдсэн үедээ ямар шинж тэмдэг илэрхийлдэг вэ ?
Сөрөг бодлууд, идэвхигүй дотогшоо 31%
Архи тамхины хэрэглээ нэмэгдэх 22%
Гадагшаа чиглэсэн сөрөг үйлдлүүд, уурлах, бухимдах, юм шидэх 17%
Ажлын хурд буурах, хойшлуулах, ажлаа удаах хийх, юм хүлээж авч чадахгүй болох 16%
Гэртээ оройтож харих, маргалдах 2%
Бусадтай ярилцах, гарах гарц хайх 12%

Стресст өртсөн ажилтнуудын 12% нь бусдаас тусламж дэмжлэг (ярилцах, дэмжлэг авах) авдаг бол 88% нь зөвхөн түр зуурын арга хэмжээ авдаг байна.

Ажилтны хөгжүүлэлт нь байгууллагын ирээдүйн бүтээмжийн хэмжээг тодорхойлдог. Бүтээмж нь хөгжүүлэлтээс шалтгаална.

Ажилтны хөгжүүлэлт нь оюун ухааны чадвараас(IQ) илүүтэй ажиллах дадалд(EQ) суурилсан байх нь чухал.

Онцлох баримтууд
[1]EQ (Сэтгэл хөдлөлийн удирдах чадвар) IQ (Оюун ухааны чадвар)
– Харилцагчийн гомдлыг хүлээн авдаг ба харилцагчаа хадгалж үлдэж чаддаг – Аливаа зүйлийг шалтгааныг логикоор ойлгож чаддаг ч бусдыг удирдах чадварыг тодорхойлдоггүй
– Өөрийгөө тогтмол хөгжүүлэх чадвар бусдаас 3 дахин өндөр ба багийн гишүүдтэй эерэг харилцаатай байдаг. – Аливааг сурч, эзэмшихэд тусалдаг ч хуваалцаж, дэлгэрүүлэхэд тусалдаггүй
– Өндөр EQ хүмүүсийн эхний жилдээ ажлаас гарах магадлал IQ өндөртэй хүмүүсээс 63% бага байдаг. – Бүтэлгүйтэл үл ойлголцол амархан бууж өгөх магадлалтай.
– EQ сайтай борлуулагч компанидаа бусдаасаа 139% илүү их орлого оруулдаг. – Шинэ санаачлага гаргадаг ч бусдыг ятган үнэмшүүлэх ур чадварыг нэмэгдүүлдэггүй.

[1] EQ гэдэг нь харилцаа, бусдын оронд өөрийгөө тавих, бусдыг ойлгох, өөрийн сэтгэл хөдлөлийг тодорхойлох ба зөв илэрхийлэх зэрэг ур чадварууд ордог.

Монгол компаниуд ч бүтээмжээ шинэ аргаар сайжруулж эхэллээ.

ЭнПиСи Энд Мандал компанийн мэргэжлийн баг хамт олон өнгөрсөн 3 жилийн хугацаанд хандлага, үйлдлийг өөрчлөх сэтгэл зүйн технологийг хэд хэдэн компаниуд дээр нэвтрүүлж бүтээмжийг нь 3-5 сарын хугацаанд 30%-р нэмэгдүүлж, энэ нь хүний нөөцийн зардлыг 25-40% хэмнэх боломжийг бүрдүүлж байна. Байгууллагын хамтын дадлага нэгдлийн үр дүнд байгууллагын соёлын загвар батжина.

Бүх насны, мэргэжилтэн бүрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах бүрэн боломжтой.

Хүний амжилтыг тухайн хүний хийж дадсан үйлдэл, өөртөө бий болгосон хандлага тодорхойлдог. Бизнесээ амжилттай авч яваа байгууллагууд EQ чадварыг шингээсэн, хүнээ чадавхжуулах аргуудыг хэрэглэсээр байна.

Дараагийн  нийтлэлээс  удирдлагуудын урт хугацааг харсан шийдвэр ямар өргөн хүрээнд нөлөөлдөг талаар хүлээн аваарай.

Эдгээр харилцааны мэдрэмж, чадварыг дадалжуулж, хэвшүүлсэн  ажилтан шийдвэр гаргалт, харилцагчийн гомдлыг тайлах, бүтээгдэхүүнийг борлуулах зэрэг байгууллагад амжилт гаргадаг үйлдлүүдийг бусдаас илүү хийдэг байна.

Сэтгэгдэл

сэтгэгдэл