Та математик, эрхзүйч, философич, сэтгэл судлаач, инженер, маркетер, эдийн засагч, химич, физикч, биологи гэх мэт ямар ч мэргэжлийн чиглэлээр суралцаж төгссөн бай Монголын топ байгууллагуудын нэгэнд ажиллах хүсэлтэй байна уу?

Монголын томоохон компаниуд мэргэжлийн чадвараас гадна тухайн байгууллагад тууштай ажиллан, хамт олноороо бүтээн байгуулах хүсэл эрмэлзлэл бүхий багийн нэг хэсгийг хайсаар байдаг.

Өөрийн чадварыг харуулан, нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх хүсэлтэй хүн бүхнийг манай шилдэг ажилтнуудын сонгох жагсаалтанд бүртгүүлэхийг хүсч байна.

Сонгон шалгаруулалтын 3 үе шат

Сэтгэл зүйн тест

Шинжлэх ухаанд тулгуурласан улс үндэстний менталитетэд нийцсэн тест нь цаашид хариуцлагатай тогтвортой ажиллах хүнийг таних суурь шалгуур юм.

Эсээ

Эссэ бичлэг нь ажил горилогчийн өнгөрсөнд хэн байсан, өөрийгөө хэн болгон төлөвшүүлсэн мөн ирээдүйд хэрхэн ажиллахыг тооцох шат юм.

Сэтгэл судлаачийн ярилцлага

Ажлын ярилцлага нь хүнийг судлан дүгнэх нарийн үйл явц. Оновчтой асуулт, нөхцөлд тулгуурласан сорилт нь тохирсон ажилтнаа сонгох чухал шат юм.