ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

ХН мэргэжилтнүүдийн зөвлөх ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөр нь мэргэжилтнүүдэд эрдэлийн тооцоолол гаргах болон зөвлөх ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгож байна. Хөтөлбөр нь хэд хэдэн төрлийн сурах форматыг ашиглана. Үүнд хамтын хэлэлцүүлэг, тренинг дасгал, Монгол ажилтны судалгааны дүгнэлтүүд, көүчинг/зөвлөгөө, 5 үндсэн өртөөчилсөн сургалтын агуулга, багийн болон ганцаарчилсан гэрийн даалгаврууд орно.

ЯАГААД ЭНЭ ХӨТӨЛБӨР, ЯАГААД ОДОО ГЭЖ?

Байгууллагын хүний нөөцийн хэлтсийн зорилго нь байгууллагадаа сэтгэл ханамжтай ажилтанг бий болгох, удирдлага- ажилтнуудын хамтын тогтвортой хөгжүүлэх юм. I. Эрсдэлийн тооцоолол 2016 оны хүний нөөцийн салбарын  тренд хандлага бол ажилтан бүрийн ур чадварыг дэмжихэд чиглэж байсан гэж хэлж болно. Харин 2017 онд хүндээ тооцоолол хийх чадвар мэргэжилтнүүдийн сонирхлыг татах нь гарцаагүй. Бидний боддог байсанчлан үнэлэх “боломжгүй” хэмжигдэхүүнүүдийг тооцоолсноор анзаарах, анхаарах, халамжлах, хөгжүүлэх, шилжүүлэх, шийдвэрлэх арга замуудыг шаардлагатай хэсэгт урьдчилан хэрэгжүүлэх боломжийг олгоно. II. Зөвлөх ур чадвар Зөвлөх ур чадварыг энгийн харилцаа болох шууд зааварчилгаа өгөхтэй андуурч болохгүй. Олон улсын жишиг бүхий хүний нөөцийн нэгж нь санхүүгийн удирдлагатай эн тэнцүү стратегийн гол түнш байж, хүний нөөцийн эрсдэлийг тооцоолсон судалгааны дүнд тулгуурлан ажилтнаа чиглүүлэх, дэмжих зөвлөгөө өгөх хариуцлагаа нэмэгдүүлэн энэ талын арга хэмжээнд дийлэнхи цаг, төсвийг зарцуулах болсон.

ХӨТӨЛБӨРИЙН ЗАГВАР

Хөтөлбөр нь 2 долоо хоног үргэлжлэх бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдах арга замуудыг танилцуулан хэвшүүлэхэд хамтарч ажиллана. Манай хөтөлбөр нь сар бүр зохион байгуулагдах ба нэг удаагийн хөтөлбөрт дээд тал нь 10 мэргэжилтнийг хамруулах боломжтой.

ОРОЛЦОГЧДЫН СЭТГЭГДЭЛ

ХН-д тулгамдсан асуудлуудыг гаргаж чадсан байна.Сургалт маш үр өгөөжтэй, Оролцогчдод агуулгаа хүргэж буй байдал оновчтой, багш нарын ур чадвар өндөр байв. ХН болгон суух хэрэгтэй сургалт байна. Өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх шинэ санаа, арга зам олсондоо баяртай байна.Маш их баярлалаа.Хүний нөөцийн баг
Хүний нөөцийн багМонос групп
Сургалтаас хувь хүнрүү чиглэсэн, цаашид амьдралд хэрэгтэй олон зүйлсийг сурсан. Мөн өөрийн ажлын чиг үүргийн хүрээнд гарсан асуудлыг дүгнэх, шийдэх, шинээр гаргахад шаардлагатай тактикуудыг сурч авсан.А.Ринчинсүрэн /Хүний нөөцийн менежер/
А.Ринчинсүрэн /Хүний нөөцийн менежер/Монголиан Стар Дистрибюшин ХХК
Сургалт багийн ажил ихтэй, бусдаас суралцах боломжийг олгосон, нээлттэй, халуун дулаан уур амьсгалтай байж чадлааД.Оюунчимэг /Хүний нөөцийн мэргэжилтэн/
Д.Оюунчимэг /Хүний нөөцийн мэргэжилтэн/Худалдаа хөгжлийн банк
Хувь хүн болон хийж буй ажилаа өөр нүдээр харах боломж олгосон. Их сургуульд болон номон дээр байдаггүй мэдээллээр мэдлэг болгон үр дүнтэй сургалт орсон. Хувь хүний хөгжил өөрийгөө одоо байгаагаас илүү өөрчлөх эрч хүч урам зориг авлаа.Б.Биндэръяа /Хүний нөөцийн менежер/
Б.Биндэръяа /Хүний нөөцийн менежер/Монгол Контент
Энгийн ойлгомжтой, зохион байгуулалттай сайхан болж өндөрлөлөө. N&M компаний хамт олондоо баярлалаа.Э.Уянга /Хүний нөөцийн менежер/
Э.Уянга /Хүний нөөцийн менежер/Макс хүнс
Дасгал ажилд суурилсан тухайн суралцагчид сургалтаас авсан мэдлэгээ үнэхээр авч үлдээсэй гэсэн арга барилаар сургалт ордог нь таалагдлаа.Л.Уранцэцэг /Хүний нөөцийн менежер/
Л.Уранцэцэг /Хүний нөөцийн менежер/Ландбридж ХХК
Аливаа амжилтын үндэс хүн өөрөө тэр тусмаа нөөцийн менежер хүн өөрөө өөрийгөө сайн мэдэж амжилтаар үлгэрлэн бусдыг амжилт руу уриалах ёстойг ойлголоо.Г.Бямбачулуун /Хүний нөөцийн менежер/
Г.Бямбачулуун /Хүний нөөцийн менежер/Алтайн хүдэр
Миний хүвьд өөрөө мэргэжлийн ХН хүн биш болохоор өөр хэрэгцээтэй мэдээллүүдээ олж авлаа. Ажилд цаашид хэрэгжүүлж үзэх 2 зүйлийг мэдэж авлаа. Ажилтнууд дээрээ эрсдлийн матрикс хийж үзэх багийн дүр тодорхойлж үзэхО.Оюунбилэг /Хүний нөөцийн менежер/
О.Оюунбилэг /Хүний нөөцийн менежер/Нэткапитал
Хүний нөөцийн зөвлөх ур чадварын маш чухал, шинэ мэдлэг туршлагаас суралцлаа. Цаашид улам дэлгэрүүлж суралцаж судлана. Ялангуяа “Эрсдэлийн тооцоолол” хийх аргыг сайн судлах болно.Г.Батханд /Хүний нөөцийн менежер/
Г.Батханд /Хүний нөөцийн менежер/Макс групп
Сургалтын агуулга маш их таалагдлаа. Ю.Наранцацрал /Хүний нөөцийн албаны дарга/
Ю.Наранцацрал /Хүний нөөцийн албаны дарга/Голомт банк
Илүү сэтгэл зүйн талаас нь тайлбарлаж байгаа нь үр дүнтэй болсон миний хувьд. Багш нар нь суралцагчид юмыг ойлгуулж үлдээх гэсэн сэтгэлтэй зүтгэлтэй байв.Ж.Гунгаа /Хүний нөөцийн менежер/
Ж.Гунгаа /Хүний нөөцийн менежер/Нэткапитал

ЗӨВЛӨХ УР ЧАДВАРТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН

ХН мэргэжилтний зөвлөх ур чадварыг хөгжүүлэн, байгууллагад нэвтрүүлсний үр дүнд:

  • ХН эргэлт, ажлаас халшрах хам шинж, ажил таслалтаас үүдэлтэй зардал буурна.
  • Ажилтны гүйцэтгэлийг нэмэгдүүлж бүтээмж өсөхөд нөлөөлнө.
  • Байгууллагын гэнэтийн өөрчлөлтийн үед үүсэх ажилтны хямралыг даван туулахад туслана.
  • Ажилтны хувийн хөгжил, зохион байгуулалт, өөрийн удирдлагыг нэмэгдүүлж бодит зорилготой ажилтан бий болоход нөлөөлнө.
  • Байгууллагын үйл ажиллагааны систем бүхэлдээ тогтвортой ажиллах нөхцөл хангагдана.

Хүний нөөцийн мэргэжилтний харилцааны үндсэн ур чадварууд

Эрсдэлийн тооцоолол / Судалгаа хийх

Байгууллага болон хүний нөөцийн салбарт тулгарч буй асуудалд тооцоолол хийх, судалгаа хийх чадварт суралцана.

Багийн хөгжүүлэлт

Багийн дүрийг ашиглан байгууллагын болон ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх боломжуудад суралцах. Багийн дүр, гишүүд хоорондын харилцааны удирдлагыг хэрхэн хийх талаар ойлголттой болно.

Өөрийн хөгжүүлэлт

Эрч хүч нь бие хүнийг өдрийн туршид хэр бүтээмжтэй ажиллахад нөлөөлдөг. Эрч хүчээ удирдахын тулд бодол, үйлдэл, мэдрэмжийн удирдлагыг ашиглан стрессээс сэргийлэх, удирдах, эмчлэх аргуудад суралцана.

Харилцааны үндэс

Харилцааны техникүүдийг бүрэн эзэмших шаардлага хүний нөөцийн мэргэжилтний өдөр тутмын ажилд тулгарч байдаг. Мөн мэдээлэл боловсруулах гажуудлаас сэргийлхийн тулд хүний нөөцийн мэргэжилтэн өөрийн гэсэн ярилцлага авах арга техник, судалгааны арга зүйтэй байх шаардлагатай.

Нөлөөлөх ур чадвар

Ятган үнэмшүүлэх болон үйлчлэх техникийг ашиглан ажилтны алдаатай бодол, үйлдэл болон шийдвэрт эерэгээр нөлөөлөх ур чадварт суралцана.

СУРГАЛТ / ТРЕНИНГ

Академикаас практикруу, практикаас академикруу чиглэсэн сургалт, тренингүүд

НЭТВОРКИНГ

Богино хугацаанд өргөн хүрээний мэдлэг олж авах хамгийн үр дүнтэй арга бол бусдаас суралцах, бусдад заах юм. Хөгжүүлэлтийн хөтөлбөр нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийг зөвлөх ур чадвар гэсэн агуулгын хүрээнд нэгтгэж цаашид хөгжих боломжийг хамтдаа эрэлхийлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

ТУРШИЛТ ДААЛГАВАР

Хүний нөөцийн мэргэжилтнүүд нь өөрийн байгууллагад үүсдэг асуудлыг сэтгэл судлаачийн чиглүүлгэн дор ганцаар болон багаар шийдвэрлэх, шинэ загварыг турших, нэвтрүүлэх

ГЭРИЙН ДААЛГАВАР

Хөтөлбөрийн модуль бүрийн унших, сонсох, судлах, бодох даалгавруудын тусламжтайгаар мэдлэгээ баяжуулах

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Эрсдэлийн тооцоолол
Лекц

  • Системийн онол
  • Эрсдэлийн судалгаа
  • Санхүүгийн эрсдэл
  • Эрсдэлийн хэмжүүр

Тренинг

  • Бодлын дасгал
  • Хүний нөөцийн албаны 5 нэгжийн төлөвлөгөө

Гэрийн даалгавар

  • Эрсдэлийн судалгаа
  • Эрсдэлийн тооцоолол
Судалгааны арга зүй
Лекц

  • Судалгааны хариулт, арга зүй
  • Судалгааны ёс зүй

Тренинг

  • Яагаад тойрог
  • Судалгаа зохиох загвар

Гэрийн даалгавар

  • Судалгаа боловсруулалт
Өөрийн хөгжүүлэлт
Лекц

  • Стресс гэж юу вэ?
  • Стресс хэрхэн бий болдог вэ?
  • Стрессээс сэргийлэх
  • Стрессийг удирдах

Тренинг

  • Эрч хүчийн тооцоолол

Гэрийн даалгавар

  • Эрч хүчээ хадгалах төлөвлөгөө
Харилцааны үндэс
Лекц

  • Харилцааны үйл явц
  • Харилцааны техник
  • Сонгон шалгаруулалт

Тренинг

  • Идэвхитэй сонсолтын дасгал
  • Ажил горилогчийг таних
  • Анкет, эсээ, ярилцлага

Гэрийн даалгавар

  • Сонгон шалгаруулалтын асуулт, хүчин зүйлс бэлдэх
Нөлөөлөх ур чадвар
Лекц

  • Нөлөөлөх ур чадвар
  • Мэдрэмжийн удирдлага

Тренинг

  • Ятган үнэмшүүлэх
  • Үйлчлэх

Гэрийн даалгавар

  • Ятгах болон үйлчлэх загвар
Багийн хөгжүүлэлт
Лекц

  • Багийн дүрийн удирдлага

Тренинг

  • Дүр хоорондын харилцааны зохицуулалт

Гэрийн даалгавар

  • Багийн дүрүүдийн ихэсгэх болон багасгах үйлдлүүд

ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГУУД

СУРГАЛТ БОЛОХ ГАЗАР

  • Сургалтын төлбөр
    500.000₮
    • Сургалтын гарын авлага
    • Үйл ажиллагаанд ашиглагдах “загвар”-ууд
    • Өдрийн хоол
    • Сертификат

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ

  • Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг Б.Ганзул-тай дараах хаягаар холбогдон авна уу.
  • 976-99798484
  • 976-75754232
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Чингисийн өргөн чөлөө, Бизнес плаза, 505 тоот
  • www.npcmandal.mn
  • ganzul@npcmandal.mn