“ӨСӨХ УР ЧАДВАРТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД”-ИЙН

НИЙТЛЭГ 2 УР ЧАДВАР

ЭнПиСи Энд Мандал компанийн өнгөрсөн 3 жилийн хугацаанд тогтоосон байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд “өсөх чадвартай хүний нөөцийн мэргэжилтэн”-үүдэд нийтлэг 2 ур чадвар байгааг олж харсан. Эдгээр нь эрсдэлийн тооцоолол хийх чадвар болон зөвлөх ур чадвар юм.

1. ЭРСДЭЛИЙН ТООЦООЛОЛ

2017 онд хүндээ тооцоолол хийх чадвар мэргэжилтнүүдийн сонирхлыг татах нь гарцаагүй. Учир нь хүний нөөцийг тойрсон асуудлуудыг тоо эсвэл мөнгөөр хэмжихэд хэцүү (харилцаа, ажилтны гомдол, дасан зохицол гэх мэт) байдаг нь эрсдэлийг урт хугацаанд үргэлжлэх цаашлаад системийн хувьд доголдолд оруулдаг.

Бидний боддог байсанчлан үнэлэх “боломжгүй” хэмжигдэхүүнүүдийг тооцоолсноор анзаарах, анхаарах, халамжлах, хөгжүүлэх, шилжүүлэх, шийдвэрлэх арга замуудыг шаардлагатай хэсэгт урьдчилан хэрэгжүүлэх боломжийг олгоно.

2. ЗӨВЛӨХ УР ЧАДВАР

Олон улсын жишиг бүхий хүний нөөцийн нэгж нь санхүүгийн удирдлагатай эн тэнцүү стратегийн гол түнш байж, ХН эрсдэлийг тооцоолсон судалгааны дүнд тулгуурлан ажилтнаа чиглүүлэх, дэмжих зөвлөгөө өгөх хариуцлагаа нэмэгдүүлэн энэ талын арга хэмжээнд дийлэнх цаг, төсвийг зарцуулах болсон.

Одоо цагийн шаардлагыг хангах ХН нэгж нь компанийнхаа стратегийн шинэ бодлого төлөвлөлтийг идэвхтэй гарган хэрэгжүүлэхэд оролцон, байгууллагад байгаа нөөцийг хангалттай ашиглан бизнест өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадах “гол тоглогч”  байж чадах юм.

banner

Сэтгэгдэл

сэтгэгдэл