судалгааны үр дүн

60%
Монгол удирдлагууд дунждаар бүтээмжийнхээ 60%-ийг л бүрэн ашиглаж байна.
25%
Удирдлагуудын 25% нь байгууллагын алсын харааг хувийн зорилготой нийцүүлээгүй байдаг.
56%
56% нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг.
70%
Нийт удирдлагын 70% орчим хувь нь ажилтнууддаа зөвлөх чадваргүй байдаг .

Эрсдэл

Туршлагаас харахад КОП (cost only person) удирдлагыг танихгүй 2 жилийн турш ажиллуулахад байгууллагад эдийн засгийн, цаг хугацааны, харилцааны, үйл ажиллагааны хувьд томоохон алдагдал учирдаг. Жишээлбэл:

40%
Багийн гишүүдийн стресс, сэтгэл гутралын түвшин 40%-иар нэмэгдэх
50%
Сэтгэл ханамжгүй, сэдэлгүй ажилтнуудын тоо 50% хүртэл нэмэгдэх
30%
Үйл ажиллагааны алдаанаас үүдэлтэй мөнгөн зардал 30%-иар нэмэгдэх
30%
Багийн нийт бүтээмж 30%-иар буурах эрсдэл хүлээдэг.

шийдвэрлэх арга зам

Монгол удирдлагын бүтээмжийг нэмэгдүүлэх сэтгэл зүйн удирдлагын аргачлал (технологи) нь удирдлагын бодол ба үйлдлийн загварыг тодорхойлж, хөгжүүлснээр урт хугацааны үр дүнг харуулах боломжийг олгоно.

Хөгжүүлэлтийн загвар

Удирдлагын бүтээмжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг танай компанид тусгайлан санал болгож байна. Удирдлагад зориулсан хөтөлбөр дараах  үндсэн 3 хэсэгтэй:

Бүтээмжийн судалгаа

Эрсдэлээс хамгаалах эхний алхам бол бүтээмжийн дүр зургийг тодорхойлох юм. Үүнд бүтээмжийг бууруулж буй гол хүчин зүйлсийг илрүүлж, бүтээмжийг тогтворжуулж буй давуу талуудыг тодорхойлно. Ингэснээр хүний нөөцийн чадамжаар дамжуулан байгууллагын давуу болон сул талыг илрүүлэх боломжтой.

Хөгжүүлэлтийн хөтөлбөр

Судалгааны үр дүнд суурилан өөрийгөө тодорхойлох, харилцаагаа удирдах, багаа нэгтгэх, зорилгоо төлөвлөх зэрэг удирдлагат зориулсан 5 хэсэг бүхий 3 сарын хөтөлбөрт мэргэжлийн сэтгэл судлаач нар чиглэл өгч ажиллана.

Дэмжих хөтөлбөр

Хөтөлбөрийн агуулгын дагуу зөвлөмж мэдээллийг цахим хаягаар 7 хоног бүр хүргэнэ.