СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТИЙН

ХӨТӨЛБӨР

Жижиг, дунд бизнест зориулав

Та өдөр тутмын “гал унтраах” ажилд анхаарсаар стратегийн төлөвлөлтөө хийж амжихгүй яваа юм биш биз?

Жижиг дунд бизнес Монгол улсын эдийн засгийн тогтвортой байдалд хамгийн их нөлөөлөгч хүч юм.

Баримт:

  • Монгол улсын ажиллах хүчний 52% нь ЖДБ-д хөдөлмөрлөж байна.
  • Чадвартай ажилтан, хэрэгтэй бүтээгдэхүүн, сэтгэл ханамж үлдээх үйлчилгээг эдгээр бизнесүүд нийгэмд илүү түгээж байна.
  • Гэвч улсын ДНБ-ий 25%-ийг эзэлж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад хэт бага байна.

Бид Монгол улсын ЖДБ-үүд бүрэн чадварынхаа хүрээнд ажиллах боломжтой гэдэгт итгэдэг ба түүний хамгийн эхний алхам бол стратеги төлөвлөлт юм. Бид санхүүгийн төлөвлөгөөндөө хүрэхээр зорьж буй танай байгууллагад ЖДБ-ийн стратеги төлөвлөлтийн хөтөлбөрт багаараа хамрагдахыг санал болгож байна.

ЮУ ТӨЛӨВЛӨХ НЬ ЧУХАЛ БОЛОВЧ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨХ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ

Хөтөлбөрийн үр дүн

Эрсдлийн бууралт
ЭнПиСи Энд Мандал ХХК нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд 100 орчим багийн төлөвлөлтөнд хамтран ажилласан туршлагаас харахад, стратеги төлөвлөлт нь үйл ажиллагааг дэмжих нэгдсэн “хэл” болж, улмаар илүүдэл зардал, нөөцийн хомсдлоос сэргийлж байв.
Санхүүгийн бодит өсөлт
Зөв тооцоотой стратеги төлөвлөлтийн ачаар байгууллагын ашиг орлого жилийн дотор багадаа 30%-р өсөх хандлагатай байсан.

Хөтөлбөрийн давуу тал

Богино хугацааны үр дүнтэй ажиллагаа
2 өдрийн эрчимжүүлсэн хөтөлбөр нь багийн нийт гишүүдийн хамтын алсын хараа, хэтийн төлөвлөлтийг нэгтгэн гаргахад тусална.
Өөрийн байгууллагын загвар
Зөвхөн таны бизнест тулгуурласан байх тул өөрийн бүтээгдэхүүн, харилцагч, ажилтан зэргийн онцлогийг тодорхойлох боломжтой.
Шууд хэрэглэгдэхүйц төлөвлөгөө
Хөтөлбөрийн үр дүнд байгууллагын үйл ажиллагаанд шууд хэрэглэж болохуйц төлөвлөлтийн нэгтгэл бий болно.
Багийн итгэлцэл
Хамтран ярилцаж гаргасан төлөвлөгөөнд өөрийн саналаа өгсөн хүн бүр нэгдсэн төлөвлөгөөнд итгэлтэй хандан, биелүүлэхийн төлөө ажиллана.

Хөтөлбөрийн агуулга

Нэгдсэн тогтолцооны ойлголт
Урт хугацааны тогтвортой байдал нь өөрийн оршин тогтнох системийг буюу тогтолцоогоо том зургаар харж тодорхойлохоос эхэлдэг.
5 нэгжийн төлөвлөгөө
Бизнесийн үндсэн 5 нэгжийн төлөвлөлт нь тусгайлан нэгтгэсэн асуултуудын цуглуулгаас бүрдэнэ. Асуултын хариулт нь төлөвлөгөөг бүрдүүлдэг.
2017-2020 төлөвлөгөө
3 жилийн хугацаанд бизнесээ өргөжүүлэхэд ямар боломжуудыг бий болгох шаардлагатай вэ? асуултанд хариугаа авна.
Хэрэглэгдэхүүн
Цаашид өөрийн бизнест тохируулан ашиглаж болохуйц төлөвлөлтийн гарын авлага, загваруудыг авч үлдэнэ.
ЭнПиСи Энд Мандал ХХК
2013 оноос эхлэн хүний нөөцийн хөгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлж буй зөвлөх компани юм. Байгууллагын сэтгэл зүйн удирдлагын хөтөлбөрийг байгууллагын ажилтан, удирдлагуудад зориулан зохион байгуулж байна.
Үндсэн аргачлал: Асуудлыг олон талаас нь илрүүлэх оношилгоо-судалгаа, өөрөө хөгжихөд чиглэсэн багийн сургалт-тренинг, ганцаарчилсан көүчинг-зөвлөгөө.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 75754232 дугаарт холбогдож авна уу. | БАЙГУУЛЛАГЫН ВЭБ ХУУДСААР ЗОЧЛОХ БОЛ

kenwplk