КОП-г хэрхэн ТОП болгох нь

КОП[1]-ыг ТОП (Talent Oriented Person) буюу байгууллага болон хувь хүндээ ч ашигтай бүтээмжтэй нэгэн болгож болно.

Бид өмнөх нийтлэлээрээ байгууллагын зардлын 60 орчим хувийг эзэлдэг хүний нөөцөө удирдахад КОП-тойгоо бүх цаг үед (ялангуяа эдийн засгийн хүндрэл бодитоор тулгарсан одоо үед) тэмцэх шаардлагатайг дурьдсан. Үүнээс хойш олон CEO болон “хүний нөөцийнхөн” хэрхэн яаж гэсэн асуултуудыг бидэнд тавьсаар байна. Одоо хариулъя.

Хүн бүрт “очир алмаз” гэмээр сайн чанар, давуу тал бүхий чадварууд бий. Түүнийг нь нээж, эсвэл хөгжүүлж чадсанаар танай компани энэ эрдэнэсүүдээр дүүрэх юм. Boston Consulting Group-н 2012 онд 120 орны 4000 том менежерүүдийн дунд хийсэн судалгаагаар авьяас чадвар нь удирдагдах боломжтой байгууллагын хөгжлийн гол хөдөлгөгч хэмээн дүгнэсэн байна.

Хүн бүрт “очир алмаз” гэмээр сайн чанар, давуу тал бүхий чадварууд бий. Түүнийг нь нээж, эсвэл хөгжүүлж чадсанаар танай компани энэ эрдэнэсүүдээр дүүрэх юм.

Манай бизнесийн байгууллагуудын ажилтнуудынхаа бүтээмж дээшлүүлэх гол арга нь ажлын цаг болон ачааллыг нэмэхэд оршдог. Энэ нь богино хугацаанд бүтээмжийн нэмэгдүүллээ ч урт хугацаанд ажилтнуудыг ажлаас халшрах хам шинжтэй болгож, ХАБ алдагдах, эрүүл мэндийн байдлыг нь муудах, эцэстээ КОП-уудын тоог л ихэсгэж байв.

Монгол бүтээмжтэй ажилтан – судалгааны үр дүнд үндэслэн байгууллага бүр зайлшгүй анхаарах зүйлсийг танд дэлгэе:

  1. Ажилтнуудын хувь хүний хөгжлийг чиглүүл

Мэдээж хүн бүр ажилдаа амжилт гаргахын тулд өөрөө хичээх нь түүний үүрэг. АНУ-н Удирдлагын Холбооноос бүтээмжийн олон улсын судалгааны дүнд “Ажилтны бүтээмжийн 20-25%-г түүний бие хүний хүчин зүйл нөхцөлдүүлж байна” хэмээжээ.

Гэвч яг юуг, хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээ мэдэх хүн цөөн. Иймд авьяасыг чиглүүлэгч нар болох байгууллагын удирдлага, хүний нөөцийнхөн дараах зүйлст фокуслан ажиллах шаардлагатай:

  • Өөрийгөө хөгжүүлэх сэдлийг нэмэгдүүлэх.
  • Төлөвлөгөө гаргах чадварыг сайжруулах.
  • Шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх.
  • Сахилга батыг суулгах.
  • Сэтгэл хөдлөлийн чадамжийн дээшлүүлэх (өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийн танин харилцах чадвар).
  1. Байгууллагын соёлыг бүрдүүл

Байгууллагын соёл бол тухайн ажилтныг байгууллагын жинхэнэ гишүүн болгодог гол “хүмүүжлийн арга” ч гэж хэлж болно. Соёл иргэншилт ертөнцөд байгууллагууд бүтээгдэхүүнээсээ гадна өөрсдийн имиж болсон “хурц, тод, утга учиртай, үр дүнтэй” байгууллагын соёлоороо өрсөлдөх болсон.

Энэ нь авьастнуудыг өөртөө татах гол арга ч гэж үзэх нь бий. Харин манай улсын хувьд хөгжлийн шатандаа явж байна. Хэрэв та байгууллагын соёлыг зөв голдрилд оруулахыг хүсч буй бол:

  • Баг, хамт олны уур амьсгал буюу хоорондын харилцааг эерэгжүүл.

Энэхүү нягтрал нь цаашид хоорондоо хэрхэн харилцах зан үйлийг тогтоодог.

  • Байгууллагын нэр хүндийг цэвэр байлга.

Энэ нь ажилтнуудын байгууллага болон ажилдаа итгэх итгэл, ажлаас гарах уу үгүй юу гэдэгт ч нөлөөлж байдаг.

  • Гэр бүлийнхнийг нь анхаардаг байх.

Гэр бүлдээ сэтгэл хангалуун байх хажуугаас нь хүний амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг[2] тул гэр бүлийнхэнд нь чиглэсэн арга хэмжээг авч байх нь үр дүнтэй.

  • Сайн дурын үйлдлийг хөгжүүл.

Хамтрагч нь хажууд нервнээсээ болж “дэлбэрэх”-д бэлэн  үед нь халуун цай эсвэл кофе хийж өгөх, түүнийг сонсох, ярилцах цаг гаргах. Энэ бол ажлын байрны тодорхойлолтонд ороогүй ч хамтрагчид хамтын ажиллагаагаа сайжруулах чухал үйлдэл юм.

  1. Менежерүүдийнхээ учрыг ол.

Байгууллагын хүний нөөцийн зардлын 60%-г ихэвчлэн менежерүүдийн зардал эзэлж байдаг. Мэдээж тэд нараас гол инноваци, үйл ажиллагааны идэвхжил гарч байх учиртай. Харамсалтай нь менежер бүхэн “А” зэрэглэлийн бүтээмжтэй ажилтан биш байгааг бидний судалгаа харуулав[3].

Тиймээс тэдний удирдлагын болон хувь хүний ур чадварт үнэлгээ, дүн шинжилгээ хийснээр тэднийг дахин нээж, сайжруулах, эсвэл халж оронд нь ТОП-г тавих боломж гарна.

722 хүнд хийсэн бидний судалгаанаас:

  • Удирдлагууд өөрсдөө үлгэрэх байдал
  • Ажлынх нь чиг баримжаа тодорхой байх
  • Удирдлага ажилтны харилцаа
  • Удирдлага хоорондын уялдаатай холбоо харилцаа зэргээс ажилтнуудын бүтээмж ихээхэн хамааралтай байгаа дүн гарсан.

Дээрх гурван том хүчин дангаараа бус хамтдаа цогцоороо ТОП ажилтанг бий болгох нөхцөл байдаг. Харин хэрхэн уялдаж үр дүнд хүрэхийг загварчлан үзүүлье /Зураг/.

Зураг. Бүтээмжтэй ажилтан бий болгох нөхцөл.

untitled-1

[1] КОП-Cost Only Person буюу зардалт ажилтан.

[2] Амьдралын сэтгэл ханамжийн судалгаа-2013,Англи, Оксфорд.

[3] Бүтээмтэй монгол ажилтан судалгаа-2014,УБ, Эн Пи Си Энд Мандал ХХК

Сэтгэгдэл

сэтгэгдэл